Азиа Жое багийнхаа түүхэнд холын зайнаас алдалгүй долоон дараалж оруулсан анхны тоглогч боллоо

Азиа Жое багийнхаа түүхэнд холын зайнаас алдалгүй долоон дараалж оруулсан анхны тоглогч боллоо

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Оклахома Сити Тандер багтай тоглолоо. Тоглолтын эхлэлийг Тандер гайхалтай хийж эхний үе дуусахад 15 оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үед долоо болж ойртож дууссан юм. Улмаар гуравдугаар үед онооны зөрүү нэг болтол ойртсон ч шийдвэрлэх үе эхлэхэд онооны зөрүүг бага багаар холдуулснаар 128-109 харьцаагаар Тандер хожлоо. 

Улмаар улирлыг найман хожил, дөрвөн хожигдолтой бол өрнөд бүсийн тавд бичигдэж байгаа бол Уорриорс зургаан хожил, долоон хожигдолтойгоор өрнөд бүсийн наймд бичигдэж байна.

Тус тоглолтод Шай Гилжус Александр 24 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс гарч тоглосон Азиа Жое 23 оноог авчээ. Тэрбээр холын зайнаас долоо шидэж бүгдийг оруулсан бөгөөд багийнхаа түүхэнд анх удаа ийм өндөр гүйцэтгэлтэй холын зайнаас шидсэн тоглогч болжээ. Эсрэг багаас Стифэн Көрри гэмтлийн улмаас тоглоогүй. Мөн Драумонд Грин өмнөх тоглолтод гаргасан үйлдлийнхээ улмаас энэ тоглолтод тоглоогүй. Уорриорсоос Жонатон Куминга 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Пол 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 115-122 Миами Хит
Оклахома Сити Тандер 128
-109 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ