Дорнод бүсийг тэргүүлэгчдийг Шарлот Хорнетс баг хожлоо

Дорнод бүсийг тэргүүлэгчдийг Шарлот Хорнетс баг хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Ламело Боллоор удирдуулсан Шарлот Хорнетс талбайдаа дорнод бүсийг тэргүүлэгч Бостон Селтикс багтай тоглолоо. Уг тоглолт нэмэлт цагт сунгаж 118-121 харьцаагаар Хорнетсын ялалтаар өндөрлөж улирлын дөрөв дэх ялалтаа байгуулжээ. Харин Селтикс 11 хожил, 3 хожигдолтойгоор дорнод бүсийн тэргүүн баг хэвээр үлджээ.

Тус тоглолтод Ламело Болл 36 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Гордон Хэйвард 20 оноо, Марк Уйллиамс 18 оноо, 16 самбар, 3 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Жэйстон Тэйтум 45 оноо, 13 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Кристапс Порзингс 17 оноо, сэлгээнээс Притчард 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 118-121 Шарлот Хорнетс /нэмэлт цагт/
Денвер Наггетс 107
-103 Детройт Пистонс
Милоуки Багс 142-129 Вашингтон Уйзардс
Миами Хит 118-100 Чикаго Буллс
Нью-Иорк Никс 100-117 Минносато Тембэруолвс
Сакермэнто Кингс 93-129 Нью-Орлэйн Паликанс
Лос Анжелес Клипперс 124-
99 Сан Антонио Спөрс
Хьюстон Рокетс 116-121 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ