Жа Морант шийтгэлээс эргэн ирж, багаа хожилд хөтөллөө

Жа Морант шийтгэлээс эргэн ирж, багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Нью-Орлэйн Паликанс талбайдаа Мемфис Гриззлис багтай тоглолоо. Тоглолтын эхний үе дуусахад Гриззлис дөрвөн оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үед 23 оноог дутуу авснаар хожигдож эхэлсэн юм. Улмаар гурав болон дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл тэргүүлж явж чадахгүй байсан ч эцсийн мөчид Жа Морант цаг дуусахөд мөчид шидэлтээ амжилттай болгосноор 115-113 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 7 дахь хожлоо байгуулсан бол Паликанс 16 хожил, 12 хожигдолтой байна.

Тус тоглолт 25 тоглолтоор шийтгүүлээд эргэн ирж байгаа Жа Морант 34 оноог авч гайхлтай байсан бол Жаран Жейксон Жуниор 24 оноо, 3 хаалт, Дариус Бэйн 21 оноог авчээ. Эсрэг багаас Брэндон Инграм 34 оноогоор багаа тэргүүлсэн блд Валанчунис 22 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Мемфис Гриззлис 115-113 Нью-Орлэйн Паликанс
Сан Антонио Спөрс 119-132 Милоуки Багс
Бостон Селтикс Голдэн Стэйт Уорриорс
Финикс Санс Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ