Англи тэнцсэн ч хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Англи тэнцсэн ч хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны F хэсгийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Английн шигшээ баг Словений талбайд зочилж, гоолгүй тэнцлээ. Ингэснээр Англи 7 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин Словени 5 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.

Тэгвэл Литвийн шигшээ баг талбайдаа Мальтын шигшээ хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 5 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 75 дахь минутад Черных тооны харьцааг нээсэн. Улмаар 84 дэх минутад Новиковас торгуулын цохилтоос нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.

Хэсгийн гурав дахь тоглолт Словак болон Шотландын хооронд болсон. Энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авч, анхны хожлоо байгууллаа. Тэгвэл Шотланд 4 оноотой хэвээр үлдэж, дөрөвдүгээр байр руу ухарч байгаа юм. Тоглолтын 18, 56 дахь минутад Мак тооны харьцааг нээсэн бол Немец 68 дахь минутад гүйцээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.