Дэлхийн аваргын урьдчилсан шатны Е хэсгийн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Черногорын шигшээ баг Данийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдсэн юм. Харин Дани 3 оноотой, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 31 дэх минутад Бечирай оруулжээ.
Тэгвэл Польшийн шигшээ энэ тойрогт Арменийг талбайдаа хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр мөн 7 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 48 дахь минутад Армениас хамгаалагч Мкоян өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин 50 дахь минутад Пиццелли гоолдож, тэнцүүлсэн. Гэвч 90 дэх минутад Левандовски гоолдож, багтаа ялалт авчирсан. Мөн тэрбээр 3 тоглолтод 5 гоол оруулж, Роналдогийн хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
Харин энэ хэсгийн гурав дахь тоглолт Казахстан болон Румыны хооронд болж, хуурай тэнцсэн юм. Ингэснээр Румын 5 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Харин Казахстан 2 оноотой боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.