Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2024 оны анхны тэмцээн болох Португалийн Гран При тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Б.Гончигсүрэн "С" хэсгийг толгойлсон бөгөөд эхний хоёр тойрогт хийлж, гуравдугаар тойрогт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдаж дагахаар болсон юм.

Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийнийг цэвэр ялж медалийн тавцанд зогсчээ.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон Г.Наранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ. Энэ удаагийн гран прид манайх хоёр хүрэл медаль хүртснээр 15-р байрт бичигдэж дуусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ