Лос Анжелес Лейкэрс багийнхан Нью-Иорк Никсийг талбайд нь буулгаж авлаа

Лос Анжелес Лейкэрс багийнхан Нью-Иорк Никсийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Аялан тоглолтоор явж байгаа Лос Анжелес Лейкэрс өнөөдөр мөнхийн өрсөлдөгч Нью-Иорк Никс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Өмнөх учраанд Лейкэрс талбайдаа хүлээж авсан ч хожигдоод байсан бол энэ удаа тоглолын эхний үед хоёр оноогоор тэргүүлсэн ч хоёрдугаар үед Никс тэнцүүлж, улмаар гуравдугаар үед зургаан оноог илүү авч дуусгасан юм. Гэвч шийдвэрлэх үед Лейкэрс Брансон дээр давхар хамгаалалт хийсэн нь үр дүнгээ өгсөн бөгөөд улмаар Никсийг таван минут гаруй оноо авахуулахгүй байснаар 113-105 харьцаагаар ялалт байгууллаа. Никс улмаар есөн тоглолт дараалж хожоод байсан бөгөөд үүнийг зогсоосон байна.

Улмаар улирлын 26 хожил, 25 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байгаа бол Никс 32 хожил, 18 хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 24 оноо, 5 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс 22 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, Энтони Дэвис 12 оноо, 18 самбар, 5 дамжуулалт, 4 хаалт, ДиАнжело Рассел 16 оноо, сэлгээнээс Таурэн Принц 16 оноог авчээ. Харин эсрэг багаас Жейлон Брансон 36 оноо, 6 самбар, 10 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Донти Дивэнчензо 26 оноо, 6 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 136-121 Филадельфи 76
Голдэн Стэйт Уорриорс 134-141 Атланта Хокс /нэмэлт цагт/
Сакермэнто Кингс 123
-115 Чикаго Буллс 
Лос Анжелес Лейкэрс 113-105 Нью-Иорк Никс
Клевлэнд Кавалерс 117-101 Сан Антонио Спөрс
Милоуки Багс 129-117 Даллас Мавирекс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ