Финикс Сансын их гурвал зогсоогдошгүй байснаар Милоуки Багсыг талбайдаа буулгаж авлаа

Финикс Сансын их гурвал зогсоогдошгүй байснаар Милоуки Багсыг талбайдаа буулгаж авлаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Улирлын эхний тоглолт бөгөөд Багсаас Диман Лилард болон Брүүк Лопис тоглоогүй бөгөөд Крис Меддлетон найман минут тоглооод гэмтлийн улмаас дахин талбайд гараагүй байна. Харин тус тоглолтын эхний хагасыг нэг онооны зөрүүгээр Багс тэргүүлсэн ч сүүлийн хагасыг тааруу хийснээр 106-114 харьцаагаар Санс хожсон байна. Улмаар Санс улирлын 30 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байгаа бол Багс улирлыг 33 хожил, 18 хожигдолтойгоор дорнод бүсийн 3-т эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Сансаас Дэвин Бүүкэр 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 28 оноо, 10 самбар, 2 хаалт, Брэдли Бийл 25 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Яннис Антетокумпо 34 оноо, 10 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Малик Бийсли 22 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Хьюстон Рокетс 129-132 Индиана Пэйсэрс
Даллас Мавирекс 119
-107 Брүүклин Нетс
Орлондо Межик 95-121 Миами Хит
Мемфис Гриззлис 113-123 Нью-Иорк Никс
Минносато Тембэрволвис 123-129 Чикаго Буллс /нэмэлт цагт/
Оклахома Сити Тандер 117-124 Юта Жазз
Милоуки Багс 106-114 Финикс Санс 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ