Улсын аварга О.Хангай "Сар шинийн барилдаан"-д анх удаа түрүүллээ

 Улсын аварга О.Хангай

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. 

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат “Аврагч” спорт хорооны бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Харин их шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан, Увс аймгийн Давст сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс нар шалгарав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ