Беннедикт Матхурин залуу оддын MVP-ээр тодорлоо

Беннедикт Матхурин залуу оддын MVP-ээр тодорлоо

NBA-ын Бүх оддын тоглолтын эхний өдөр Rising Star буюу Залуу тоглогчдын тоглолт билээ. Тэгвэл энэ удаагийн тоглолтод Пау, Тамика, Жален, Детлиф нарын багууд оролцлож, Жалены баг Бүх Оддын 2024 оны ялалт байгуулж аварга боллоо. Тэд аваргын төлөө Детлеф багийг 26:13-аар хожсон юм. 

Харин G лигийн тоглогчдоос бүрдсэн Детлеф баг 4:2-оор тоглолтыг тэргүүлж эхлүүлсэн ч Жалены баг 10 оноог дараалж авч тэргүүлж эхэлсэн. Улмаар 13 онооны зөрүүтэй ялалт байгуулсан бөгөөд багийн бшх тоглогчид нь тэгш тоглож нэг ч тоглогч нь долоогоос дээш оноо аваагүй байна. Харин тус тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч буюу MVP -ээр Индиана Пэйсерс багийн хамгаалагч Беннедикт Матхурин тодорсон бөгөөд эхний тоглолтод 18 оноог авч аваргын төлөөх тоглолтод 4 оноог авчээ.

Эхний тоглолтод Жален багийн хувьд бүх зүйл тийм ч сайн байгаагүй, учир нь Тамика баг 9:0-ээр хожиж эхэлсэн. Гэвч Жален баг гайхалтай эргэн ирэлтийг хийж 15 оноог дараалж авснаар, таван онооны зөрүүтэй тэргүүлж эхэлж, 40-35 харьцаатай ялалт байгуулжээ. Хендерсон 10 оноогоор Тамика багийг тэргүүлсэн бол Жейден Айви 8 оноо, 3 самбар, 4 бөмбөг таслалтаар дуусгажээ.

Харин нөгөө тоглолт нь  G лигийн Детлеф баг болон NBA-ын шинэ цагийн төлөөлүүдийг цуглуулсан Пау багтай тогложээ. Детлеф баг тоглолтын эхлэлийг гайхалтай хийж 11:0-ээр тэргүүлж эхэлсэн ч Пау баг 12 онооны зөрүүг нэг болгон ойртуулж чадсан ч эргэн ирэлтээ дуусгаж чадаагүй 41-36 харьцаагаар G лигийн баг хожлоо. Тус тоглолтод өнгөрсөн жилийн  тохолтын тэмцээний аварга Мак МакКлунг 12 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн бол өнгөрсөн жилийн драфтын тэргүүн сонголтоор Виктор Вэмбаняма Пау багийн од болж, 11 оноо, 7 самбар, 2 бөмбөг таслалтаар дуусгажээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ