“Хасын Хүлэгүүд” болон "Бишрэлт Металл" багууд үндэсний дээд лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

“Хасын Хүлэгүүд” болон

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын плей-офф ийн аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэрс дөнгөж сая тодорлоо. Өнөөдөр болсон тоглолт Аварга болох зорилготой "IHC Apes" баг өнгөрсөн жил финал хүртэл хүрсэн "Бишрэлт Металл" багтай хагас шигшээд учраа таарч цувралын долоо дахь тоглолтыг хийсэн юм. Тоглолтын эхний хагаст 38-38 харьцаагаар тэнцүүхэн өрсөлдсөн хоёр баг шийдвэрлэх үеийн төгсгөлийн "Металл"-ын тоглогч Т.Ууганбаяр гайхалтай хийснээр 87-75 харьцаагаар хожиж Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аваргын төлөө шалгарч үлдсэн юм. 

Тус тоглолтод Н. Мөнхчөдөр 20 оноо, 5 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 18 оноо, 8 дамжуулалт, Жантал Цилла 20 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Валкер Кайри 35 оноо, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол М.Өлзий-Орших 16 оноо, Н.Ганбаатар 12 оноог авсан ч бусад тоглогчид нь зургаагаас доош оноог авчээ.

Харин тэдний өрсөлдөгч нь Б.Билгүүнээр удирдуулсан “Хасын Хүлэгүүд” баг бөгөөд тэд хагас шигшээ шатанд "Erdenet Miners" багийг цувралд 4-1 харьцаатай хожиж шалгарсан билээ. 

Хоёр багийн тоглолт гуравдугаар сарын 9-ны өдөр 16:10 цагт цувралын эхний тоглолт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ