Лука Дончич зургаан тоглолт дараалж гурван аравтын гүйцэтгэлээ

Лука Дончич зургаан тоглолт дараалж гурван аравтын гүйцэтгэлээ

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Детройт Пистонс талбайдаа Даллас Мавирекс багтай энэ улиралд хоёр таарч тоглохоос эхний тоглолтоо хийж 142:124 харьцаагаар Мавирекс хожлоо. улмаар улирлын 36 хожлоо байгуулж өрнөд бүсийн 8-р байрт эрэмбэлэгдэж байгаа бол Пистонс 10 хожил, 53 хожигдолтой болж дорнод бүсийн сүүлд байна.

Тус тоглолтод Лука Дончич 39 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт, гурван бөмбөг таслалт, хоёр хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлжээ. Улмаар түүний энэ удаагийн трипл дабл нь зургаан тоглолт дараалж хийж байгаа бөгөөд энэ улирлын 16 дахь, өөрийн замналынхаа 72 дахь нь юм. Мөнө Кайри Ирвинг 21 оноо, таван оновчтой дамжуулалт,  Даниел Гаффорд 17 оноо, долоон самбар, дөрвөн хаалтыг гүйцэтгэжээ.

харин Детройтоос Кэйд Каннингхэм 33 оноо, 9 самбар, 10 оновчтой дамжуулалт, Симоне Фонтеккио 27 оноо, Жеймс Висман 17 оноо, 12 самбар авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллс 102-112 Лос Анжелес Клипперс
Брүүклин Нетс 99-110 Шарлот Хорнетс
Даллас Мавирекс 142
-124 Детройт Пистонс
Сан-Антонио Спөрс 126-113 Голдэн Стэйт Уорриорс
Бостон Селтикс 117-107 Финикс Санс
Юта Жаз 121-142 Денвер Наггетс
Торонто Репторс 118-128 Портлэнд Трэйл Блэйзэрс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ