Энтони Дэвис гайхалтай байж, хоёр дараалсан ялалт байгууллаа

Энтони Дэвис гайхалтай байж, хоёр дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Минносато Тембэрволвис хүлээн авч тоглолоо.Энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд энэ удаагийн тоглолт гурав дахь нь бол өмнөх тоглолтуудад Тембэрволвис баг хоёр хожоод байсан юм. Энэ удаагийн тоглолтод эхний хагас Лейкэрс нэг оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар үед нэг оноогоор хожигдож дуусгасан юм. Гэвч шийдвэрлэх үед Энтони Дэвис гайхалтай байж чадсанаар 109-120 харьцаагаар ялалт байгуулж чадлаа. Улмаар улирлын 36 хожлоо байгуулж өрнөд бүсийн 9-рт байрт байгаа бол Тембэрволвис 44 хожил, 21 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис 27 оноо, 25 самбар /довтолгооны 10 самбар/, 5 дамжуулалт, 7 бөмбөг таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 29 оноо, 8 самбар, 9 дамжуулалт, Остин Ревэрс 19 оноо, 6 самбар, Руй Хачимура 15 оноог авчээ. Эсрэг багаас Карл Энтони Таунс, Рүди Гобэр нар тоглоогүй бөгөөд Энтони Эдвардс 25 оноо, 7 самбар, 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Наз Рийд 25 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 124-117 Лос Анжелес Клипперс
Нью-Орлэйн Паликанс 116-103 Атланта Хокс
Вашингтон Визардс 110-108 Миами Хит
Индиана Пэйсэрс 111-97 Орлондо Межик
Хьюстон Рокетс 112-104 Сакермэнто Кингс
Филадельфи 76 79-73 Нью-Иорк Никс
Брүүклин Нетс 120-101 Клевлэнд Кавалерс
Мемфис Гризлис 93-124 Оклахома Сити Тандер
Минносато Тембэрволвис 109-120 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ