Энэ улирлын 50 дахь хожлоо Бостон Селтикс баг байгууллаа

Энэ улирлын 50 дахь хожлоо Бостон Селтикс баг байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо.  Өнөөдрийн сүүлийн тоглолт Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглож 121-99 харьцаагаар Селтикс ялалт байгууллаа. Улмаар энэ улирлын 50 дахь хожлоо байгуулсан бөгөөд бүх багуудаас түрүүлж 50 хожилд хүрсэн энэ улирлын эхний баг болж байна. Харин Блэйзэрс 18 хожил, 46 хожигдолтой болж өрнөд бүсийн 14-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 26 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 27 оноо, 6 самбар, 4 дамжуулалт, Ол Хорфорд, Деррик Уайт, Пэйтон Питчард нар тус бүр 11 оноог гараанд гарч авсан бол сэлгээнээс Сэм Хаусэр 22 оноог авсан байна. Харин эсрэг багаас ДиАндрэй Эйтон 22 оноо, 15 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Энферни Саймонс 17 оноо, Жерэми Гарант 14 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлот Хорнетс 97-114 Детройт Пистонс
Финикс Санс 117
-111 Клевлэнд Кавалерс
Даллас Мавирекс 127-92 Чикаго Буллс
Голдэн Стэйт Уорриорс 112-102 Сан Антонио Спөрс
Торонто Репторс 119-125 Денвер Наггетс
Бостон Селтикс 121
-99 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ