Аваргуудын лиг: Атлетико Мадрид клуб торгуулийн цохилтоор Интерийг ялж шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лиг: Атлетико Мадрид клуб торгуулийн цохилтоор Интерийг ялж шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн хариу тоглолтууд болж дууслаа. Өнгөрсөн шөнө Испаний Атлетико Мадрид талбайдаа Италийн Интер багтай тоглолоо. Өмнөх тоглолт Интерын талбайд болсон бөгөөд 0-1 харьцаагаар Интер хожсон юм. Энэ удаагийн тоглолтод заавал хожил даалгавартай тоглосон Атлетико багийн залуус 33 дахь минутад Интерийн Федерико Димарко гоол алдсан ч үүнээс хоёр минутын дараа Атлетикогийн Антуан Гризманн гоолдож оноог тэнцүүлсэн бол Мемфис Депай 87 минутад гоолдож багтаа тэргүүлэл авчирсан байна. 

Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-2 харьцаатай болж торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдэхээр болсон бөгөөд 3-2 харьцаагаар Атлетико ялалт байгуулжээ. 

Өнгөрсөн шөнийн тоглолтууд болж дууссанаар аваргуудын лигийн шөвгийн найман баг тодорсон бөгөөд үүнээс Английг Арсенал, Манчестер Сити, Испанийн Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид, Германы Байер Мюнхэн, Борусия Дортмунд, Францын Парисын Сен-Жермен клубыг тодроод байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ