Сабонис энэ улирлын 23 дахь трипл даблиа гүйцэтгэж, баг нь хожил байгууллаа

Сабонис энэ улирлын 23 дахь трипл даблиа гүйцэтгэж, баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Сакермэнто Кингс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай энэ улирлын сүүлийн буюу дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнөх гурван тоглолт бүгдэд нь ялагдал хүлээгээд байсан Лейкэрс энэ удаа мөн ялагдал хүлээлээ. Тодруулбал, эхний хагаст хоёр оноогоор тэргүүлсэн Кингс гуравдугаар үед эсрэг багаасаа 9 оноог илүү авч тэргүүллээ баталгаажуулж байсан бөгөөд шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй тоглосноор 107-120 харьцаагаар Кингс ялалт байгуулжээ. Улмаар улирлыг 38 хожил, 27 хожигдолтойгоор өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байгаа бол Лейкэрс 36 хожил, 31 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-р бичигдэж байна.

Тус тоглолтод Димантас Сабонис 17 оноо, 19 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд энэ улирлын 23 дахь трипл даблиа хийж улирлыг тэргүүлж байна. Түүний сүүлийн трипл дабл нь өмнөх долоо хоногт мөн Лейкэрсийн эсрэг хийж байжээ. Тус багаас ДиАарон Фокс 21 оноо, 7 дамжуулалт, Кийгэм Муррэй 19 оноо, 11 самбар, Харрисон Барнес 23 оноог авчээ. Эсрэг багаас Остин Риверс 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 22 оноо, 10 самбар, Руй Хачимура 20 оноо, Леброн Жеймс 18 оноо, 13 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Торонто Репторс 104-113 Детройт Пистонс
Брүүклин Нетс 106-114 Орлондо Межик
Чикаго Буллс 132
-129 Индиана Пэйсэрс /нэмэлт цагт/
Денвер Наггетс 100-98 Миами Хит
Шарлот Хорнетс 110-98 Мемфис Гриззлис
Клевлэнд Кавальерс 116-95 Нью-Орлэйн Паликанс
Голдэн Стэйт Уорриорс 99-109 Даллас Мавирекс
Атланта Хокс 102-106 Портлэнд Трэйл Блэйзэрс
Лос Анжелес Лейкэрс 107-120 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ