Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Нью-Иорк Никс багт хожигдлоо

Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Нью-Иорк Никс багт хожигдлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Нью-Иорк Никс багтай энэ улиралын сүүлийн буюу хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Уорриорс хожоод байсан бол энэ удаагийн тоглолтод Никс эхний үеэс тэргүүллийг авч улмаар тэргүүллээ алдалгүй байж чадсанаар 119-112 харьцаагаар хожил байгуулж чадлаа. Улмаар Никс 41 хожил, 27 хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байгаа бол Уорриорс 35 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-р байр руу уналаа.

Тус тоглолтод Жэйлон Брансон 34 оноо, 5 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майлс Макбрайд 29 оноо, Жош Харт 10 оноо, 11 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн байна. Харин эсрэг багаас Стифэн Көрри 27 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, Жанотан Куминга 16 оноо, сэлгээнээс Трайс Жайксон Давис 19 оноо, 9 самбар, Клэй Томпсон 18 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 108-103 Индиана Пэйсэрс
Детройт Пистонс 94-119 Бостон Селтикс
Миами Хит 91-98 Филадельфи 76
Портлэнд Трэйл Блэйзэрс 107-110 Чикаго Буллс
Минносато Тембэрволвис 114
-104 Юта Жаз
Нью-Иорк Никс 119-112 Голдэн Стэйт Уорриорс
Мемфис Гриззлис 111-121 Сакермэнто Кингс
Атланта Хокс 105-136 Лос Анжелес Лейкерс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ