Хьюстон Рокетс сүүлийн найман тоглолт дараалж ялалт байгууллаа

Хьюстон Рокетс сүүлийн найман тоглолт дараалж ялалт байгууллаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Долоон тоглолт дараалж хожоод байсан  Хьюстон Рокетс талбайдаа Юта Жаз багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолт нэг онооны зөрүүгээр Рокетс хожсон бөгөөд энэ удаагийн тоглолт Рокетсын давамгайлал дор болж 119-147 харьцаагаар ялалт байгууллаа. Улмаар сүүлийн 10 тоглолтын есд нь ялсан бөгөөд сүүлийн найман тоглолт дараалж ялж, улирлын 35 хожил, 35 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байна. Улмаар дээр байгаа Голдэн Стэйт Уорриорс багаас нэг хожил, 2 хожигдолын зөрүүтэй болж байна. Харин Жаз 29 хожил, 42 хожигдолтой болж өрнөд бүсийн 12-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жэйлин Грин 41 оноогоор багаа тэргүүлсэн бол Фрэд Ванвлийт 34 оноо, 7 дамжуулалт, сэлгээнээс Жеф Грин 21 оноог авчээ. Эсрэг багаас Жон Коллинс 25 оноо, Коллин Сектон 20 оноо, 8 дамжуулалт, Кэёотэ Жорж 15 оноо, сэлгээнээс Брис СэнсаБауг 16 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 93-105 Нью-Иорк Никс
Сакермэнто Кингс 109
-107 Орлондо Межик
Шарлот Хорнетс 91-132 Атланта Хокс
Торонто Репторс 109-112 Вашингтон Визардс
Бостон Селтикс 124
-113 Чикаго Буллс
Юта Жаз 119-147 Хьюстон Рокетс
Финикс Санс 131
-106 Сан Антонио Спөрс
Денвер Наггетс 114-111 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ