Улаанбаатар ММС Энержи баг “FIBA 3x3 Zhijiang Challenger” тэмцээний аваргаар тодорлоо

Улаанбаатар ММС Энержи баг “FIBA 3x3 Zhijiang Challenger” тэмцээний аваргаар тодорлоо

3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын улирал үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрт тэмцээн болж байна. Өчигдөр БНХАУ-д "Zhijang Challenger" тэмцээний хасагдах шатны тэмцээн болж дууслаа. Тус тэмцээнд Монгол Улсын гурван баг орсон бөгөөд Улаанбаатар ММС Энержи баг аваргаар тодорлоо. 

Тэд хэсгийн шатанд С хэсэгт Японы хоёр багтай орсон бөгөөд эхний тоглолтоо Уцономияа багтай хийж 18-17 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Шинагава багтай хийж 22-11 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар шөвгийн найман багийн хасагдах шатны тоглолтод эзэн орны Wuxi WenLv багтай тоглож 21-18 харьцаагаар хожиж, шөвгийн дөрөвт  Завхан "Sainscore" багтай таарч 12-22 харьцаагаар аваргын төлөө Швейцарын Люсана багтай таарч 13-22 харьцаагаар хожиж аварга болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ