Даллас Мавирекс баг цувралын эхний тоглолтод Минносато Тембэрволвис талбайд нь хожлоо

Даллас Мавирекс баг цувралын эхний тоглолтод Минносато Тембэрволвис талбайд нь хожлоо

NBA-ын талбайд плэй оффын өрнөд бүсийн аварга шалгаруулах цувралын эхний тоглолт Минносато Тембэрволвис талбайдаа Даллас Мавирекс багтай хийлээ. Тоглолтын эхний үед зургаан оноогоор талбайн эзэд тэргүүлж дуусгасан бол хоёрдугаар үед онооны зөрүү гурав болж ойртсон юм. Харин гуравдугаар үед онооны зөрүүг Далласчууд нэг болгож ойртуулж чадсан бөгөөд шийдвэрлэх үед таван оноог илүү авснаар тоглолт 108-105 харьцаагаар Даллас эхний тоглолтод хожиж цувралыг тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Кайри Ирвинг 30 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, Лука Дончич 33 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, 3 таслалтаарб агаа тэргүүлсэн бол ПиЖи Вашингтон 13 оноо, 7 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Жэйдон Макданиалс 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Энтони Эдвардс 19 оноо, 11 самбар, 8 дамжуулалт, 2 таслалт, Карл Энтони Таунс 16 оноог авчээ. 

Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өглөө 08:30 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ