“Наполи” хожигдсон ч хэсгээ тэргүүлж байна

“Наполи” хожигдсон ч хэсгээ тэргүүлж байна

Аваргуудын лигийн В хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний хоёр тойрогт хожоод байсан Италийн “Наполи” клуб талбайдаа Туркийн “Бешикташ”-ийг хүлээж авч, 2:3-аар хожигдлоо. Гэхдээ Италийн баг 6 оноотой учраас тэргүүн байрнаасаа буусангүй. Харин “Бешикташ” хожсоноор 5 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна.

Талбайн эздээс 30 дахь минутад Мертенс тооны харьцааг нээсэн бол Габбьядини 69 дэх минутад нэгийг нэмжээ. Харин зочдоос Адриано 12 дахь минутад нэгийг оруулсан бол Абубакар 38, 86 дахь минутад хоёрыг оруулж, багтаа ялалт авчирчээ.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолтод “Бенфика” хожсон. Португалын баг Украины “Динамо Киев” клубын талбайд зочилж, 0:2-оор хожлоо. Тоглолтын 9 дэх минутад Сальвио торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн бол Серви 55 дахь минутад гүйцээсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.