Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул Эрүүл мэндийн яам, нүүр ам судлалын салбар зөвлөлд өргөдөл гомдол гаргажээ.
Тодруулбал, ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс 3 Солонгос шүдний эмч нар нутгийн иргэдэд эрүүл мэндийн шаардлага хангахгүй багаж, төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж, хүний эрүүл аюулгүй байдалд халдсан талаар шүгэл үлээсэн. Мөн тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргасан юм.
ЭМЯ-наас Х.Хонгорзулд дараах хариуг өгчээ. Тодруулдбал, “Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байна” гэлээ.
Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул Эрүүл мэндийн яам, нүүр ам судлалын салбар зөвлөлд өргөдөл гомдол гаргажээ. Учир нь ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс гурван Солонгос шүдний эмч нар нутгийн иргэдэд эрүүл мэндийн шаардлага хангахгүй багаж, төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж, хүний эрүүл аюулгүй байдалд халдсан аж.
Тэрбээр цахим хуудсандаа "Миний бие Хүрэлдорж овогтой Хонгорзул нь Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-д гэрээт шүдний эмчээр ажилладаг. Манай сумын ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс 3 Солонгос шүдний эмч нар долоодугаар сарын 18,19-нд үнэ төлбөргүйгээр шүдний тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн. Би тэдгээр эмч нараас юм сурах, үзлэгт нь туслах зорилготой долоодугаар -18нд шүдний кабинетдаа орсон. Гэтэл нэг эмч нь бээлийгээ савандаж угааж олон хүнд нэг бээлийтэй үзлэг хийхийг өөрийн нүдээр харсан. Мөн шүлс соруулагчийг салфеткаар арчиж олон хүнд хэрэглэхийг хараад өөрөөсөө 100ш шинэ соруул гаргаж өгсөн. Тэгээд Солонгос эмчийн үзлэгийг харж байтал халдвар хамгаалал ариутгалын дэглэм огт сахихгүй кресло машин, өрмийн хошуу, наконечникаа огт ариутгахгүй салфеткаар арчиж олон хүнд үйлчилсэн. Үзлэгийн багаж латошкоо мөн арчиж дараа дараагийн хүмүүст үйлчилсэн. Мөн үнэртэй шүдэнд өрөмдөөд огт эм хийхгүйгээр шууд дентин хийхийг хараад гайхаж цочирдсон. Мэргэжлийн олон алдаа гаргаж байсан. Тэгтэл манайд дадлага хийж байсан оюутан 2 дахь өрөөний шүдний эмч ариутгаагүй бохир багажаар шүд авч байна гэв. Би 2-р өрөөнд ороод хартал уусмал нь маш бага бохир багаж нь их тагтай төмөр саванд багажнуудаа хийгээд тэр уусмалд байсан эльеватор гаргаж маралиар арчаад дахин өөр хүнд шууд хэрэглэхийг хараад үзлэгээ зогсоохыг шаардсан. Тэгээд Солонгос эмч нартай хуралдсан. Яагаад ингэж ажиллаж байгааг асуухад уусмал маань супер Ж гэдэг нэртэй уусмал бид Солонгосд ингэж ажилладаг. Би шүдний профессор хүн гэсэн. Би энэ асуудлыг эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон ажиллаж байгаа Эрдэнэбаяр эмчид хэлэхэд багажаа ариутгаад үзлэгээ үргэлжлүүлэн хий гэв. Хэнтий аймгийн ЭМГ мэдэгдэхэд эргээд хариу өгнө гээд ЭМГ-аас Эрдэнэбаяр эмчид үз гэсэн гэж хэлэв. Эрдэнэбаяр эмч мөн наадах чинь жижиг асуудал байна. Бид нарын Солонгос явах хамтрах ажилд чи саад хийлээ хэмээн зэмлэсэн. Маш олон хөдөөний хүмүүсийг эдгээр ирсэн Солонгос эмч нар хохироож байна. Шүдний эмчийн хувьд үнэхээр эмзэглэж өргөдөл гомдол гаргаж байна. Энэ асуудалд хяналт тавиж өгнө үү" гэжээ.