Улаанбаатар ММС Энержи баг хасагдах шатанд Раудондварис багтай тоглоно

Улаанбаатар ММС Энержи баг хасагдах шатанд Раудондварис багтай тоглоно

Сагсан бөмбөнгийн 3х3 төрлийн аялан тоглолтууд Нидерланд улсын Амстердам хотод зохион байгуулагдах “FIBA 3x3 World Tour” тэмцээн өнгөрсөн шөнө эхэллээ. Тус тэмцээнд Монголоос Улаанбаатар ММС Энержи баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт Германы Дюссельдорф болон Нидерландын Амстердам багуудтай тоглолоо. Эхний тоглолт Дюссельдорф багтай хийж эцсийн мөчид Стиф Серийн холын зайн шидэлтээр 21-20 харьцаагаар хожил байгуулсан бол хэсгийн сүүлийн тоглолтоо эзэн орны баг Амстердамтай хийж 15-21 харьцаагаар хожигдож хэсгийн хоёрдугаар байраар гарчээ.

Өнөөдөр тэд Литва улсын Раудондварис Хоптранс багтай 18:20 цагт хасагдах шатанд өрсөлдөнө. Манай багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Стив Сер, Марко Дугосия нар тоглож байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ