The MongolZ баг Elisa Masters Espoo 2024 тэмцээний плэй-ффт шалгарлаа

The MongolZ баг Elisa Masters Espoo 2024 тэмцээний плэй-ффт шалгарлаа

Elisa Esports-оос зохиож буй 200,000 ам.долларын шагналын сантай "Elisa Masters Espoo 2024" тэмцээн Финланд улсын Эспоо хотод өнгөрсөн шөнө эхэллээ.

Тус тэмцээнд Монгол улсаас The MongolZ уригдсан бөгөөд "А" хэсэгт багтаж эхний хоёр тоглолтоо өчигдөр хийлээ. Эхний тоглолтоо талбайн эзэн Финландын "JANO Esports" багтай хийж Inferno-д 13:7 харьцаагаар хожиж, хэсгийн аваргын төлөө Украины "B8" багтай тоглож 2-0 (Nuke 13-3, Inferno 13-8) харьцаагаар хожсоноор А хэсгийн нэгдүгээр байраар хэсгээс гарч тэмцээний Плэй-оффт шалгарлаа.

The MongolZ-ын плэй-оффын тоглолт бямба гарагт буюу энэ сарын 19-ний 21:30 цагаас эхэлнэ. Плэй-Оффын шигшээ тоглолтууд Bo3 журмаар, аваргын төлөөх тоглолт Bo5 журмаар болно.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ