Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 11 дэх ялалтаа байгууллаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 11 дэх ялалтаа байгууллаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн бокст 11 дэх тулаандаа ялалт байгууллаа.

Флорида мужийн Плант хотод болсон энэхүү тулаан гурван минутаар 10 үеийн турш үргэлжилж, 100:90 гэсэн оноогоор шүүгчдийн саналаар улаан булангаас гарч тулалдсан манай боксчин Э.Цэндбаатарт ялалтыг зааснаар тивийн аваргын бүсний эзэн болж байна. Ингэснээр тэр мэргэжлийн боксын карьертаа нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Дашрамд дурдахад, өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд тэрбээр төрсөн өдрөөрөө өөртөө ялалтын бүсээр бэлэг барилаа.

Харин түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Фрэнси Фортунато 2018 оноос мэргэжлийн боксын карьераа эхлүүлсэн бөгөөд 16 ялж, нэг ялагдсан амжилттай байсан бол хоёр дахь ялагдлаа ийнхүү амслаа. 2021 онд шүүгчийн шийдвэрээр ялагдсан түүний хувьд гурван жил долоон сарын дараа дахин шүүгчийн шийдвэрээр ялагдаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ