“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 16 дахь удаагаа болж байна. Монгол киноны уралдаант хэсэг, “Хангарди” шагналын эзэд өчигдөр тодорчээ.

Энэхүү уралдаант хэсэг нь сүүлийн нэг жилийн хугацаанд бүтээгдсэн шинэ уран бүтээлүүдээс шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодруулж, урамшуулдаг. Энэ жилийн уралдаанд нийт 10 шинэ кино бүтээл өрсөлдсөнөөс нийт 13 төрлөөр шилдгүүд тодорчээ. Үүнд:

  • Шилдэг кино: “Өмнөдийг зорих замд” УСК
  • Шилдэг найруулагч: “Өмнөдийг зорих замд” УСК, С.Баттулга
  • Шилдэг эрэгтэй гол дүр: “Үхлийн тойрог” УСК, С.Ариунбямба
  • Шилдэг эмэгтэй гол дүр: “Хувь заяа” УСК, У.Уранчимэг
  • Шилдэг эрэгтэй туслах дүр: “Өмнөдийг зорих замд” УСК, JUNG JONG WOO (БНСУ)
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: “Зорчигч” УСК, О.Цэнгэл
  • Шилдэг зураглаач: “Пагмадулам” УСК, Б.Отгонзориг
  • Шилдэг зохиолч: “Зорчигч” УСК, Ц.Мөнхням
  • Шилдэг зураач: “Пагмадулам” УСК, Ц.Хүрэлбаатар
  • Шилдэг эвлүүлэгч: “Үхлийн тойрог” УСК, Н.Батболд
  • Шилдэг хөгжмийн зохиолч: “Өмнөдийг зорих замд” УСК, LEE KIE JUN (БНСУ) 
  • Шилдэг дууны найруулагч: “Үхлийн тойрог” УСК, VANILA SKY STUDIO (Тайланд) 
  • Шилдэг нүүр хувиргагч: “Үхлийн тойрог” УСК, Г.Хос-Эрдэнэ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.