“Токио-2024” Их дуулгад Ё.Басхүү тэргүүтэй 20 жүдоч өрсөлдөнө

“Токио-2024” Их дуулгад Ё.Басхүү тэргүүтэй 20 жүдоч өрсөлдөнө

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоор мэдүүлжээ.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин зодоглоно.

Эрэгтэйчүүд: 

  • 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал,
  • 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж,
  • 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн,
  • 81 кг-д О.Шинэбаяр,
  • -100 кг-д А.Энхбаяр,
  • +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.

Эмэгтэйчүүд:

  • 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,
  • 57 кг-д Т.Ариунзаяа,
  • 63 кг-д Т.Анударь,
  • 70 кг-д Д.Есүй,
  • -78 кг-д О.Хүслэн,
  • +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм.

​Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. 

Тухайлбал, олимпын наадмаас 1 мөнгө медаль, ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, Их дуулгаас 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, гранпри тэмцээнээс 2 хүрэл медаль хүрсэн гэж БТСУХ-ноос мэдээлэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ