NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Филадельфи 76 багтай энэ улирлын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Багс ялаад байсан бол өнөөдрийн тоглолтод эхний хагаст хоёр баг энэ тэнцүү өрсөлдөж Багс хоёр оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар үед 10 оноог илүү авч оноог холдуулсанаар шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй байж 127-135 харьцаагаар энэ улиралд гурав дахь удаагаа хожлоо. Улмаар улирлыг 28 хожил, 23 хожигдолтой болж дорнод бүсийн тавд бичигдэж байгаа бол Сиксерс 20 хожил, 32 хожигдолтой болж дорнод бүсийг 11 бичигдэж байна.
Тус тоглолтод Яннис Антетокумпо тоглоогүй бөгөөд Диман Лилард 43 оноо, 7 самбар, 8 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Брүүк Лопес 15 оноо, солилцоогоор ирсэн Кайл Кузма гараанд гарч 13 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс Гари Трэйн Жуниор 23 оноо, Боби Портис 18 оноо, 13 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Эсрэг багаас Тайрис Макси 39 оноогоор багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 27 оноо, 12 самбар, 6 дамжуулалт, Пол Жорж 12 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 3 таслалт, сэлэгээнээс Ябисела 18 оноог авсан байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Шарлот Хорнетс 102-112 Детройт Пистонс
Торонто Репторс 87-94 Хьюстон Рокетс
Филадельфи 76 127-135 Милуоки Багс