Кевин Дурант Мемфис Гриззлис багийн эсрэг 3-р үеийн сүүлээр торгуулийн шидэлтийг амжилттай болгож NBA-ын түүхэнд 30,000 оноо авсан найм дахь тоглогч болсон ч Финикс Санс баг нь хожигдлоо. Тэрбээр өнөөдөр 34 оноо авч тоглолтыг дуусгасан бөгөөд 30008 оноонд хүрсэн байна.
Түүний өмнө Леброн Жэймс (41,623), Карим Абдул-Жаббар (38,387), Карл Мэлоун (36,928), Коби Брайнт (33,643), Майкл Жордан (32,292), Дирк Новицки (31,560), Вилт Чэмберлин (31,560) зэрэг тоглогчид байдаг юм.
Тэрбээр 30000 оноонд хүрэхийн тулд 1101 тоглолтод оролцож хүрсэн бөгөөд энэ амжилт нь Карим Абдул-Жаббартай зэрэгцэж гуравт бичигдэж байгаа бол түүний өмнө Вилт Чэмберлин 941 тоглолтод, Майкл Жордан 960 тоглолтод оролцож 30 мянган оноонд хүрсэн байна.
15 удаагийн Бүх оддын тоглогч Дурант нь улирал бүрт дор хаяж 20 оноо дунджилсан бөгөөд энэ улиралд 52.8 хувьтай довтолж, нэг тоглолтод дунджаар 27.1 оноо авч байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Торонто Репторс 106-103 Филадельфи 76
Нью-Иорк Никс 128-115 Индиана Пэйсэрс
Детройт Пистонс 132-92 Чикаго Буллс
Мемфис Гриззлис 119-112 Финикс Санс