The MongolZ баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний хоёр дахь хожлоо байгууллаа

The MongolZ баг

Электрон тоглоомын PGL-ээс зохиож буй CS2 (Counter Strike 2) төрлийн 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын  Бухарест хотод өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг шууд урилгаар оролцсон бөгөөд өнгөрсөн шөнө хоёр дахь тоглолтоо Хойд Америкийн "Wildcard" багтай хийж 2-0 (Inferno 19-16, Ancient 13-10) харьцаагаар хожиж манай баг хоёр хожилтой боллоо. Өнөөдөр /2025.02.17/ шөнө 01:00 цагт хоёр хожилтой багууд хоорондоо тоглох бөгөөд "The MongolZ" баг Бразилийн paiN багууд хоорондоо тоглохоор учраа таарсан байна.

Манай залуус эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг хийж 2-0 (Dust II 13-7, Ancient 13-7) харьцаагаар хожил байгуулсан билээ.

Тэмцээнд оролцох 16 баг оролцож байгаа бөгөөд түрүүлж гурав хожсон найман баг плэй оффын шатанд шалгарах бөгөөд тоглолтууд Bo3 журмаар болно.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

HyLufTJmQSpMYmU.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ