"The MongolZ" баг "FURIA" багийг хожиж, "Team Vitality" багтай учраа таарлаа

Электрон тоглоомын CS2 төрлийн "The MongolZ" баг энэ оны хоёр дахь тэмцээн "PGL Cluj-Napoca 2026" тэмцээнд оролцоно. Тус тоглолт Румын улсын Клуж-Напока хотноо хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд болно.

Манай залуус хасагдах шатны тоглолтоо Бразилын "FURIA" багтай хийж 2-1 (Mirage 13-3; Dust2 10-13; Nuke 13-10) харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарлаа. "The MongolZ" багийн шинэ гишүүн "Cobrazera" буюу У.Анарбилэгийг энэ онд нэгтгэснээ хойш анхны тайзан дээрх тоглолтод оролцож хожил байгуулсан байна.

Харин шөвгийн дөрөвт манай залуус Европын холбооны "Team Vitality" багтай өнөөдөр шөнө 02:00 цагт тоглоно. Хоёр баг өмнө нь 10 удаа таарч тоглоход хоёрт нь манай залуус хожиж байсан бол сүүлд хоёр баг энэ тэмцээний хоёр дахь тоглолтыг хийж 1-2 (Mirage 13-10; Dust2 4-13; Nuke 4-13) харьцаагаар хожигдож байсан юм.

"The MongolZ" баг эхний тоглолт Бразилын "paiN" багтай тоглож 2-1 (Nuke 7-13; Mirage 13-1; Dust2 13-2) харьцаагаар хожиж дараагийн тоглолтоо Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 1-2 (Mirage 13-10; Dust2 4-13; Nuke 4-13) багтай тоглож хожигдсон билээ. Улмаар гурав дахь тоглолтоо Украйны "B8" багтай тоглож 2-1 (Ancient 13-9; Mirage 7-13; Nuke 19-17) харьцаагаар хожиж шигшээ шатанд орохын төлөөх тоглолтоо Украйны "Natus Vincere" багтай 2-1 (Inferno 3-13; Nuke 13-7; Mirage 11-13) харьцаагаар хожсон билээ.

 

1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд гурван тоглолт хожсон найман баг нь шигшээ тоглолтод оролцох бол гурван тоглолт хожигдсон баг нь тэмцээнийг орхино.

The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байна.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ