Электрон тоглоомын CS2 төрлийн "The MongolZ" баг энэ оны хоёр дахь тэмцээн "PGL Cluj-Napoca 2026" тэмцээнд оролцоно. Тус тоглолт Румын улсын Клуж-Напока хотноо хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд болж өндөрлөлөө.
Манай залуус гуравдугаар байрын төлөөх тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 0-2 (Mirage 6-13; Inferno 10-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдож шилдэг 16 баг оролцсон тэмцээнд 4-р байрт орлоо.
"The MongolZ" баг эхний тоглолт Бразилын "paiN" багтай тоглож 2-1 (Nuke 7-13; Mirage 13-1; Dust2 13-2) харьцаагаар хожиж дараагийн тоглолтоо Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 1-2 (Mirage 13-10; Dust2 4-13; Nuke 4-13) багтай тоглож хожигдсон билээ. Улмаар гурав дахь тоглолтоо Украйны "B8" багтай тоглож 2-1 (Ancient 13-9; Mirage 7-13; Nuke 19-17) харьцаагаар хожиж шигшээ шатанд орохын төлөөх тоглолтоо Украйны "Natus Vincere" багтай 2-1 (Inferno 3-13; Nuke 13-7; Mirage 11-13) харьцаагаар хожиж шигшээ тоглолтод шалгарсан.
Улмаар хасагдах шатны тоглолтоо Бразилын "FURIA" багтай хийж 2-1 (Mirage 13-3; Dust2 10-13; Nuke 13-10) харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан бол дараа нь Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 0-2 (Mirage 13-16; Dust2 3-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдож гуравдугаар байрын төлөө тоглох болсон юм.
"The MongolZ" багийн дараагийн тоглолт "ESL Pro League S23" байх бөгөөд тэд тэмцээний 2-р шатнаас буюу 3-р сарын 6-с тоглож эхлэх юм.

1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд гурван тоглолт хожсон найман баг нь шигшээ тоглолтод оролцох бол гурван тоглолт хожигдсон баг нь тэмцээнийг орхино.
The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байна.
