2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-ны өдөр Асса аренад эхэллээ.Тус тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдаж оролцож байгаа бөгөөд А хэсгийн Монгол, БНХАУ, Хонгконг, В хэсгийн БНСУ, Япон, Хятадын Тайвань, Макао, ийн шигшээ багууд өрсөлдөж байна.
Өчигдөр гурван тоглолт болсон бөгөөд A хэсгийн эхний тоглолтод Монгол Улсын шигшээ баг Хонконгийг 3:0 /17-25; 21-25; 23-25/ харьцаагаар ялж тэмцээний эхний хожлоо байгууллаа.

Харин В хэсэгт БНСУ-ын шигшээ Японы багийг 3-1 /25-20; 23-25; 25-21; 25-19/ хаьцаагаар Солонгосын баг ялсан бол энэ хэсгийн нөгөө тоглолт болох Хятадын Тайван болон Макао 3-0 /25-14; 25-16; 25-17/ харьцаагаар Тайваны баг хожсон байна. Өнөөдөр Японы баг Макаогийн шигшээтэй тоглох бол БНСУ-ын баг Хятадын Тайваны багтай тоглоно.