Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-ны өдөр Асса аренад болж байна.Тус тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдаж оролцож байгаа бөгөөд А хэсэгт Монгол, БНХАУ, Хонгконг, В хэсэгт БНСУ, Япон, Хятадын Тайвань, Макао, ийн шигшээ багууд өрсөлдөж байна.

Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болох бөгөөд эхний тоглолт 13:30 цагаас Макао болон БНСУ-ын багууд тоглох бол 16:30 цагаас Хятадын Тайван болон Японы багууд тоглоно.

Харин өнөөдрийн сүүлийн тоглолт 19:30 цагт Хятад болон Монгол Улсын шигшээ багууд тоглоно. Хоёр багийн хожсон нь А хэсгийг тэргүүлэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ