Хөлбөмбөгийн дэлхийн аваргын Европын бүсийн урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө С хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байгаа Германы шигшээ баг дөрөвдүгээр тойрогт Сан-Мариногийн талбайд зочилж, 0:8-аар бутниргэлээ. Ингэснээр 12 оноотой болж, 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна.
Тоглолтын 7 дахь минутад Хедира тооны харьцааг нээсэн. Харин Гнабри 9, 58, 76 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик хийлээ. Тэгвэл 32, 65 дахь минутад Хектор хоёрыг оруулсан байна. Улмаар 82 дахь минутад Сан-Мариногийн хамгаалагч Стефанелли өөрийнхөө хаалганд нэгийг оруулсан бол 85 дахь минутад Фолланд гүйцээжээ.
Энэ хэсгийн хоёр дахь тоглолт Хойд Ирландын талбайд болсон. Хойд Ирландын шигшээ талбайдаа Азербайжаныг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр баг адил 7 оноотой болж, хэсгийн хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 27 дахь минутад Лаферти тооны харьцааг нээсэн бол Маколи 40, Маклафлин 66, Брант 83 дахь минутад нэг нэгийг нэмэрлэжээ.
Тэгвэл хэсгийн гурав дахь тоглолт Чех болон Норвегийн хооронд болж, талбайн эзэн баг 2:1-ээр хожлоо. Ингэснээр Чех 5 оноотой болж ирж байгаа юм. Тоглолтын 11 дэх минутад Крменчик тооны харьцааг нээж, Змргал 47 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл зочдоос Кинг 86 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.