The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

2026 оны 2-р улирлын S-Tier төвшиний хоёр дахь тэмцээн болох Esports World Cup 2026 тэмцээний CS2 төрлийн тэмцээн эхэлж байна.

Тэмцээнд 32 баг оролцох бөгөөд 4 хэсэгт хуваагдана. Хэсгийн шатанд double-elimination форматаар тоглож хоёр хожсон нь цааш шалгарч хоёр хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх байдлаар хэсэг бүрээс 4 баг нь шигшээ шатанд шалгарах юм.

Тэгвэл тус тэмцээний өмнөх жилийн аварга баг болох Монгол Улсын The MongolZ баг оролцох бөгөөд тэд D хэсэгт орж эхний тоглолтоо өчигдөр ОХУ-ын magic багтай хийж 2-0 (Mirage 13-7) харьцаагаар хожлоо. Тэд дараагийн тоглолтод Украйны Natus Vincere багтай тоглохоор боллоо. Тэд өмнө нь 11 удаа таарч тоглоход гуравт нь хожиж байжээ. Хоёр баг сүүлийн тоглолтоо зургадугаар сард болсон IEM Cologne Major 2026 тэмцээний хэсгийн тоглолтод тоглож 1-2 (Nuke 13-8; Ancient 13-16; Mirage 6-13) харьцаагаар хожигдож байжээ.

Харин энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох бөгөөд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, tikuak Ч.Золбаяр, DarkMeister Д.Ирээдүй нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ