Хятадууд премьер лигийн гурван жилийн эрхийг 700 сая ам.доллараар авлаа
БНХАУ Английн премьер лигийг шууд дамжуулан үзүүлэх эрхийг 700 сая ам.доллараар худалдаж авчээ. Тэгэхдээ 2019-2022 он хүртэл гурван улирлын тоглолтыг шууд дамжуулах эрхийг ийм үнээр авсан байна.
Энэ нь премьер лигийн шууд дамжуулалтын эрхийг гадны улсад зарсан хамгийн өндөр үнийн дүн аж. Мөн Хятадууд өмнөх үнээсээ 12 дахин их мөнгөөр энэ эрхийг авсан байна. Одоо бол Хятадууд жилдээ 20 сая орчим ам.доллараар л шууд дамжуулах эрхийг авч байгаа аж.
2019-2022 оны улирлын тоглолтыг дамжуулах эрхийг PPTV худалдаж авсан бөгөөд энэ нь “Интер” клубыг аваад байгаа Suning группийн харьяа телевиз юм байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.