АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нийгэмд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 21 хүнд "Эрх чөлөөний одон" буюу "Medal Of Freedom"-г гардуулжээ.
Энэхүү одон нь АНУ-д энгийн иргэний хувьд хүртэж болох хамгийн дээд шагнал бөгөөд энэ хүмүүсийн дунд алдарт сагсчин Майкл Жордан, Карим Абдул-Жаббар, Том Хэнкс, Робэрт Де Ниро, Эллэн, Брюс Спрингстийн зэрэг алдартнууд нэрлэгджээ.
Обама шагнал гардуулахдаа "Энэ шагналыг гардуулахад надад үргэлж сайхан байдаг. Гэхдээ энэ удаагийн бол илүү онцгой бүрэлдэхүүнтэй шагналтнууд юм. Тэдний дунд шинийг санаачлагчид бас уран бүтээлчид..нийгмийн зүтгэлтнүүд бас алдартай хөтлөгч..тамирчид бас гайхалтай дүр бүтээсэн жүжигчид ч байна. Жишээ нь Space Jam кинонд тоголдог залуу" хэмээн хэлжээ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.