Аваргуудын лигийн В хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Италийн “Наполи” клуб талбайдаа хамгийн сул өрсөлдөгч гэж хэлж болохоор “Динамо Киев” клубыг хүлээж авсан ч хожиж чадсангүй. Бүр гоол ч оруулж чадалгүй хуурай тэнцлээ. Ингэснээр 8 оноотой болж, хэсгээс нэгээр гарах боломжоо ашиглаж чадсангүй. Гэхдээ 6 дугаар тойрогт хожиж чадвал хэсгээс нэгээр гарна.
Нөгөө талд Туркийн “Бешикташ” клуб талбайдаа Португалын “Бенфика”-г хүлээж авч, гайхалтай нэхэлтийг хийж, 3:3-аар тэнцсэнээр хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. Португалын багийн хувьд 8 оноотой болсон бол “Бешикташ” 7 оноотой боллоо. Тиймээс сүүлчийн тойрогт яаж тоглохоос хамаарч хэсгээс нэгээр ч гарах боломж байна.
Тоглолтод зочин багаас Гонсалу Гедеш 10, Нелсон Семеду 25, Фейса 31 дэх минутад гоолдсон. Гэвч “Бешикташ”-аас Тосун 58, Куарежма 83, Абубакар 89 дэх минутад гоолдсоноор гайхалтай эргэн эрэлтийг хийж, тэнцүүлжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.