“Алтан бөмбөг”-ийн албан ёсны санал хураалт маргааш эхэлнэ

“Алтан бөмбөг”-ийн албан ёсны санал хураалт маргааш эхэлнэ

Монголын шилдэг хөлбөмбөгчинг тодруулах "Алтан бөмбөг"-т нэр дэвшсэн 23 тоглогчид МХБХ-ны албан ёсны сайтаар /the-mff.mn/ дамжуулан  олон нийтийн санал авч эхэллээ.

Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулаглдаж буй "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаагаар шилдэг эрэгтэй тоглогч, шилдэг эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдэлийн шигшээ багийг тодруулна. Эрэгтэйчүүдийн шилдэгт нэр дэвшсэн 23 тоглогчийг МХБХ-ны Техникийн хэлтэсийн мэргэжилтэнүүд тухайн тоглогчийн талбайн улиралд гаргасан амжилт, үзүүлсэн статистикуудыг дүгнэж гаргасан аж.

Талбайн улиралд сайн тоглосон легионер хөлбөмбөгчид энэ жилийн "Алтан бөмбөг"-т нэр дэвшиж байгаагаараа өмнөх жилийнхээс онцлогтой юм байн. Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулахад "Хүрхрээ" дээд, "Хүрхрээ" нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, МХБХ-ны эргэн тойронд болж бүхнийг нүд завчилгүй ажиглаж байдаг 14 спортын сэтгүүлч нийлээд 54 хүн санал өгөх ажээ. “Бэлгэдэлийн 11”-ийг МХБХ-ны сайт дахь олон нийтийн санал болон санал өгөх эрхтэй хүмүүсийн саналын нийлбэрээр тодруулах юм байна.

Тэгэхдээ олон нийтийн саналыг нэг саналд буюу 55 дахь саналаар тооцохыг анхаараарай. "Бэлгэдэлийн 11"-ийг 4-4-2 хувилбараар сонгоно.  Өчигдөр, өнөөдөр  явагдах эдгээр санал хураалт туршилтын санал хураалт бөгөөд албан ёсны санал хураалт 25-ний өдрөөс эхлэн явагдана. Мөн шилдэг гоолыг шагналыг хэвлэл мэдээллийн хамтрагч СПС спортын сувгийн нэрэмжит болгож "Ганган гоол" хэмээн нэрийдээд байгаа ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.