Аваргуудын лигийн С хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тавдугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб Шотландын “Селтик”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, хэсгээс нэгээр гарах болзлоо хангалаа. Тоглолтын 24, 55 дахь минутад Месси хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан байна. Мөн тэрбээр Аваргуудын лигт энэ улиралд 9 дэх гоолоо оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.
Нөгөө талд Германы “Боруссия Мюнхэнгладбах” клуб талбайдаа Английн “Манчестер Сити”-г хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Сити” 8 оноотой болсон бол “Мюнхэнгладбах” 5 оноотой боллоо. Ингэснээр хэсгийн сүүлчийн тоглолтоос хамаарч асуудал шийдэгдэх нь. Гэхдээ Германы багийн зургадугаар тойргийн учраа нь “Барса” учраас асуудал “Сити”-гийн талд шийдэгдэх болов уу. Энэ удаагийн тоглолтын 23 дахь минутад Раффаэл гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 45 дахь минутад Силва хариуг нь барьж, тэнцүүлжээ. Үүнээс хойш хоёр багаас нэг нэг тоглогч улаан хуудас авч, нэлээд ширүүн үзсэн ч дахиж гоол оруулж чадсангүй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.