“Атлетико” нэгээр, “Байерн” хоёроор гарна

“Атлетико” нэгээр, “Байерн” хоёроор гарна

Аваргуудын лигийн D хэсгийн хоёр тоглолт боллоо. Энэ хэсгээс Испанийн “Атлетико” болон Германы “Байерн Мюнхэн” клубүүд хасагдах шатанд үлдэх нь тодорхой байсан. Харин аль баг нь хэсгээ тэргүүлэх вэ гэдэг асуултын хариулт л үлдээд байлаа. Тэгвэл өнгөрсөн шөнө асуудал шийдэгдлээ.

Испанийн “Атлетико” талбайдаа Голландын “ПСВ” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 5 тойргоос 5 хожиж, 15 оноотой болсноор хэсгээс нэгээр гарах болзлоо хангалаа. Тоглолтын 55 дахь минутад Кевин Гамейро гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 66 дахь минутад Гризманн нэгийг нэмжээ.

Тэгвэл нөгөө талд Германы “Байерн Мюнхэн” клуб Оросын “Ростов”-ын талбайд зочилж, 3:2-оор хожигдлоо. Ингэснээр 9 оноотой хэвээр үлдэж, хэсгээс хоёроор гарахаар боллоо. Тоглолтын 36 дахь минутад Дуглас Коста гоолдож, “Баейрн” тэргүүлж эхэлсэн. Гэвч 44 дэх минутад Азмун тэнцүүлж, 49 дэх минутад Полоз торгуулийн цохилтоос “Ростов”-т тэргүүлэл авчирсан. Харин 52 дахь минутад Бернат тэнцүүлсэн боловч 66 дахь минутад Нобоа гоолдож, Оросын баг хожжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.