Кисеносато гурван өдөр дараалж гурван аваргын өвдөг шороодууллаа

Кисеносато гурван өдөр дараалж гурван аваргын өвдөг шороодууллаа
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж унасан бөгөөд есөн даваа гурван унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа. Харин мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр Какарюг, уржигдар Хакүхо аваргуудыг өвдөг шороодуулсан озеки Кисеносатотой барилдаж унасан байна. Тэрбээр башёг 10 даваа хоёр унаатай болсон бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд озеки Котошогекүтэй барилдан давж 11 даваа нэг унаатай болж башёг ганцаар тэргүүлж эхэллээ.
 
Тус башёг ёкозуна Какүрю нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол Харумафүжи, озеки Кисеносато, М-15 Ишиура нар хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.
 
Кюүшюү башёд маргааш Хакухо М.Даваажаргал нутгийн бөх Какарю М.Анандтай барилдах бол Харумафүжи Д.Бямбадорж озеки Гоэйдотой тус тус барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 9-3
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 10-2
Ёкозуна Какүрю М.Ананд 11-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-4
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 5-7
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 8-4
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 7-5
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-10
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 6-6

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.