Голдэн Стэйт Уорриорс 10 дараалсан ялалт байгууллаа

Голдэн Стэйт Уорриорс 10 дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд 15 тоглолт боллоо. Өмнөх тоглолтодоо 43 онооны зөрүүгээр хожигдсон Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагас 10 онооны зөрүүгээр Голдэн Стэйт Уорриорс тэргүүлсэн бол үлдсэн хагаст онооны зөрүүгээ холдуулж 109-85 харьцаагаар 10 дараалсан ялалт байгууллаа. Уорриорс 14-2 гэсэн амжилтаар өрнөд бүсийг тэргүүлж эхэлсэн бол эсрэг багийн хувьд 8-9 харьцаатайгаар өрнөд бүсэд 9-рт бичигдэж эхэлжээ.

Тус тоглолтод Кэвин Дурант 29 оноо, 9 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Стивэн Карри 24, Клэй Томпсон 18 оноог авчээ. Мөн багаараа 31 оновчтой дамжуулалтыг өгсөн бөгөөд 30-аас дээш дамжуулалт өгөхөөрөө хожигдоогүй байгаа ажээ. Харин эсрэг багаас Жордан Кларксон 20 оноог авчээ. Тус багаас Ник Янг, Жулиус Рендл, ДиАнжело Рассел нар оролцоогүй билээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.