Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн зургадугаар тойрогт Германы “Боруссия Дортмунд”-тай тулж, 2:2-оор тэнцсэн билээ. Ингэснээр “Реал” 34 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн сүрдэм амжилтыг үзүүллээ. Мөн клубын рекордыг дахин давтаж байгаа юм.
Өмнө нь Лео Бенхаккер “Реал”-ыг удирдаж байхдаа 1989 онд 34 тоглолт хожигдолгүй байж, рекорд тогтоож байжээ. Тэгвэл Зидан энэ агуу амжилтыг давтаж чадлаа. “Реал” хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд Аваргуудын лигийн ¼ шигшээд Германы “Вольфсбург”-т 2:0-ээр хожигдож байсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.