“Ювентус” нэгээр, “Севилья” хоёроор

“Ювентус” нэгээр, “Севилья” хоёроор

Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт боллоо. Хэсгээс гарах нь тодорхой байсан “Ювентус” клуб хэсгийн сүүлчийн тойрогт “Динамо Загреб” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 14 оноотой болж, хэсгээс нэгээр гарлаа. Тоглолтын 52 дахь минутад Игуаин тооны харьцааг нээсэн бол Ругани 73 дахь минутад гүйцээжээ. Харин Хорватын баг ганц ч оноо авч чадсангүй.

Нөгөө талд Францийн “Лион” клуб талбайдаа “Севилья”-г хүлээж авч, гоолгүй тэнцлээ. Ингэснээр “Севилья” 11 оноотой болж, хоёроор гарлаа. Харин “Лион” хожиж чадаагүй учраас Европа лиг рүү л орох эрхтэй боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.