Английн премьер лигийн 15 дугаар тойргийн үлдсэн дөрвөн тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб талбайдаа “Вест Бромович”-ийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 37 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ. Тэдний араас нэг хотын баг болох “Арсенал” 34 оноотой нэхэж байгаа. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 76 дахь минутад Диего Коста оруулжээ. Ингэснээр тэрбээр 15 тойрогт 12 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
Харин өнгөрсөн тойрогт харамсалтайгаар хожигдож, тэргүүлэгчдээс хоцорч эхлээд байгаа “Ливерпүүл” энэ удаад талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авсан ч 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 31 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Харин “Вест Хэм” нэг оноо зулгааж, 13 оноотой болсноор 17 дугаар байрт бичигдэж байна.
Тоглолтын 5 дахь минутад Адам Лаллана тооны харьцааг нээсэн. Харин Пайет 27 дахь минутад тэнцүүлсэн бол Антонио 39 дэх минутад улирлын 7 дахь гоолоо оруулж, “Вест Хэм” тэргүүлж эхэлсэн. Гэвч 48 дахь минутад сүүлийн үед “Ливерпүүл”-ийг чирж байгаа Ориги тэнцүүлж, багтаа нэг оноо авчирчээ.
Бусад тоглолтын үр дүн
Манчестер Юнайтед 1-0 Тоттенхэм
Саутгэмптон 1-0 Мидлсбро
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.