ЛА Лейкэрс найм дараалж хожигдол хүлээлээ

ЛА Лейкэрс найм дараалж хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Долоо дараалж хожигдоод байгаа Лос Анжелес Лейкэрс баг Бруклин Нетс багийн талбайд зочлон тоглолоо. Тус хоёр баг энэ улиралд хоёр тааран тоглох бөгөөд эхний тоглолт 125-118 харьцаагаар Лейкэрс хожсон билээ.

Тоглолтын эхний үед гурван оноогоор илүүрхсэн Лейкэрс хоёрдугаар үед 12 оноог дутуу авч хожигджээ. Харин гуравдугаар үед оноог ойртуулж чадсан бол шийдвэрлэх үед хэтэрхий олон удаа холын зайнаас амжилтгүй шидэж 97-107 харьцаагаар хожигдож найм дараалсан ялагдал хүлээлээ.

Тус тоглолтод Богданович 23 оноо, Килпатрик 22 оноо, Брук Лопез 20 оноог авчээ. Харин эсрэг багаас Луй Уйлмас 16 оноог авсан бол тэд нийт багаа 26 удаа холын зайнаа шидэж ердөө 6-г нь амжилттай болгожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.