“Атлетико” хожиж, “Валенсия” бутниргүүллээ

“Атлетико” хожиж, “Валенсия” бутниргүүллээ

Испанийн лигийн цомын тэмцээний 1/8 шигшээн эхний тоглолт эхэллээ. Өнгөрсөн шөнө шилдэг 16-д шалгарсан багуудын 8 нь тоглосон. Тэр дундаа “Атлетико Мадрид” клуб “Лас-Пальмас”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн наймд үлдэх магадлал өндөртэй болж байгаа юм. Харин тоглолтыг талбайдаа хийх учраас.

Тоглолтын 23 дахь минутад Коке тооны харьцааг нээсэн бол 51 дэх минутад Гризманн гүйцээжээ. Энэ шатанд Испанийн том багийн тоонд багтахаар “Валенсия” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авч, 1:4-өөр хожигдлоо. 

Ингэснээр “Сельта” шөвгийн наймд орох магадлал өндөр байна. Тоглолтын 3 дахь минутад Яго Аспас тооны харьцааг нээсэн бол Шави Хеменес 14 дэх минутад автогоол оруулж, Васс 19, Гвидетти 75 дахь минутад нэг нэгийг нэмжээ. Талбайн эздээс 58 дахь минутад Парехо ганц гоол оруулсан байна.

Осасуна 0-3 Эйбар

Департиво 2-2 Алавес

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.