“Чингис хаан” гран при болохгүй

“Чингис хаан” гран при болохгүй

Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтад энэ жил болох жүдо бөхийн томоохон тэмцээний хуваарь гарсан. Тэгвэл Улаанбаатар хотод болдог байсан “Чингис” хаан гран при тэмцээн энэ жил болохооргүй болжээ. Өнгөрсөн жил энэхүү тэмцээний зардлыг гаргах боломжгүйн улмаас зохион байгуулахаа болихоор болж байгаа талаар Жүдо бөхийн холбооныхон ярьж байсан. Тиймээс Олон улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнөөс хасагджээ.

Энэ жил томоохон  тэмцээнүүд ирэх сарын 11-12-ны өдрүүдэд болох Парисын “Их дуулга”-аар эхэлнэ. Мөн хоёрдугаар сард Германд Дюссельдорфын гран при тэмцээн 24-26-ны өдрүүдэд болох юм. Гуравдугаар сард Бакугийн “Их дуулга” 10-12-ны өдрүүдэд болох бол Гүржид Тиблисын гран при 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болох учиртай.

Харин дөрөвдүгээр сард Туркийн Анталя хотноо гран при ангиллын тэмцээн болох юм. Хуучин Самсун хотод болдог байсан энэхүү тэмцээн Анталя руу шилжиж, дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болох юм.  Тавдугаар сард Екатеринбургт 19-21-ний өдрүүдэд Гран при тэмцээн болох бол зургадугаар сард Өвөр Монголын Хөххотод 30-ны өдрөөс долдугаар сарын 2-ны хооронд мөн гран при ангиллын тэмцээн болох учиртай. Чиндао хотод болдог байсан тэмцээн ийн Хөххот руу шилжиж байгаа юм.

Наймдугаар сарын тухайд хоёр дэлхийн аваргатай. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чилид 9-13-ны өдрүүдэд болох бол залуучуудын дэлхийн аварга наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 3-ны хооронд Унгарт болно.

Харин есдүгээр сарын 28-ны өдрөөс аравдугаар сарны 1-ний өдрүүдэд Хорватад Загребын гран при болох бол аравдугаар сард гурван том тэмцээнтэй байна. 6-8-ны өдрүүдэд Узбекстанд Ташкентын гран при тэмцээн болох бол 18-22-ны өдрүүдэд Хойд Солонгост залуучуудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл 27-30-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад Абу Дабигийн “Их дуулга” ангиллын тэмцээн болох юм.

 Арванхоёрдугаар сарын тухайд Токиогийн “Их дуулга” 1-3-ны өдрүүдэд болохоор хуваарь гарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.